Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Халуун тостой хуушуур идсэний дараа хүйтэн зүйл уухаас зайлсхийх хэрэгтэй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

 Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл " Энэ жилийн наадам нилээн өргөн олон хоног амрахаар байна. Энэ үед бид аль болох эрүүл мэндийн эрсдэл гаргахгүй талаас нь анхаарч, баяр ёслолын өдрүүдэд бэлэн байдалд ажиллах болно. Эрүүл мэндийн яаманд 24 цагийн турш жижүүр ажиллаж 323002 гэсэн дугаарт иргэдийнхээ санал гомдол хүлээж авна.

Мөн наадам болох бүх талбайд эмнэлгийн яаралтай тусламжийн багууд тусгайлан ажиллана. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд ч бэлэн байдалд байж өрхийн эмнэлэгүүд 11-16-ны өдрүүдэд 10:00-15:00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлнэ. Тиймд иргэдэд ямар нэгэн эрүүл мэндийн асуудал үүсвэл эмнэлгийн тусламж үйлчилгээ бэлэн байдалд байх болно.

Харин жил болгон баяр ёслолын үеэр гардаг анхаарах зүйл бол хоолны хордлого юм. Тиймээс хоолны хордлогогүй наадамлахын тулд иргэд маань хүнсээ зөв сонгож, баталгаатай газраас хүнсээ авах, мөн хэт халуун тостой хуушуур идсэний дараа хүйтэн ундаа айраг зэргийг уухаас зайлсхийж анхаарах хэрэгтэй" гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултанд хариулав.

-Өнгөрсөн жил хоолны хордлого энэ үеэр хэр гарч байсан бэ?
-Ойрын нэг жил хоолны хордлого болон гэдэсний халдварт өвчин их гарч байгаа. Үүний шалтгаан нь иргэд баталгаагүй газраас иргэд ил задгай хүнсний бүтээгдэхүүн авсан, удаан хадгалсан хоол хүнс хэрэглэсэн, мөн дутуу боловсруулсан хүнс хэрэглэснээс болж байна. Түүнчлэн олныг хамарсан ресторан болон зарим хүүхдийн байгууллагууд эрүүл ахуйн шаардлага, хүнсний техноллоги алдагдсанаас болж олон хүүхдийг хамарсан хоолны хордлогууд бусад жилүүдээс илүү гарсан.

-Яг наадмын талбайд зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс хэрэглээд хордологонд орсон тохиолдолд гарч байсан уу?

-Өнгөрсөн жил наадмын талбайгаас  хуушуур, хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэсний дараа 20 гаруй хүн ходоод гэдэсний хямрал болж, архаг өвчин нь сэлэрсэн тохиолдол гарсан. Гэхдээ зөвхөн наадмын талбай гэхээсээ илүү гадаа ил задгай зарж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс ч болох тохиолдол бий.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан уриалга