Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймагт хоёр иргэнийг гөрөөс хэмээн андуурч буудсан хэрэг гарлаа

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт энэ сарын 8-ны орой мотоциклтой хүн иргэд рүү бууджээ. 

Урьдчилсан мэдээллээр хоёр иргэнийг гөрөөс хэмээн андуурч буудсанаас нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь хэвлий тус газраа шархадсан байна.

Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар ажлын хэсэг гаргаж, буудсан гэх этгээдийг саатуулан шалгаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.