Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ-ий үеэрх гэнэтийн үнсэлтүүд: Бэлгийн дарамт мөн, биш!

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын 28-ны өдөр ОХУ-аас хөлбөмбөгийн ДАШТ-ий мэдээг дамжуулж байсан Өмнөд Солонгосын MBN сувгийн хөтлөгчийг орос бүсгүйчүүд камерны өмнө үнсэж байсан юм.

Хөтлөгч Жён Гван Рёл тухайн үед инээдээ барьж чадахгүй байв.

Гэтэл энэ явдлаас хэдхэн өдрийн өмнө Германы Дойч Веллэ сувгийн испани нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүйг мөн ОХУ-аас мэдээ дамжуулж байхад нь нэгэн эрэгтэй хөгжөөн дэмжигч гэнэт гарч ирэн үнсэж байжээ.

Тухайн үед уг явдлыг бэлгийн дарамт гэж үзэн, хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэгчид хүчтэй шүүмжилж байв.

Тэгвэл Хятадын Вэйбо сошиал сүлжээнд энэ хоёр тохиолдлыг харьцуулж, бэлгийн дарамт гэж үзэх эсэх талаар өргөн маргаан дэгджээ.

Вэйбо хэрэглэгчид “Сүүлийн тохиолдлыг яагаад бэлгийн дарамт гэж үзэхгүй байна вэ?”, “Аятайхан хүнд үнсүүлбэл бэлгийн дарамт биш гэж үзэх юм уу?”, “Эрчүүдэд учирсан дарамтыг авч хэлэлцэхгүй байна” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлцгээжээ.

Зарим нь ийм явдлыг хүйс харгалзахгүйгээр бэлгийн дарамтад тооцох ёстой гэж бичсэн байна.

 

Эх сурвалж: BBC