Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Төр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа гамшгаас сэргийлэхэд чухал шаардлагатай байна"

А.Намуун, iKon.mn
2018 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал гуравдахь өдрөө Шангри Ла зочид буудалд үргэлжилж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь сэдэвт хуралдааныг шууд хүлээн авч үзнэ үү.

ВИДЕО 2:

https://www.facebook.com/iKonNews/videos/873677092817860/

ВИДЕО 1:

https://www.facebook.com/iKonNews/videos/873621619490074/

Хуралдааныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалан оролцож байна.

Энэхүү хуралдаанаар оролцогч улс орнуудад гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын тэргүүн туршлага, ололт, амжилттай танилцаж, харилцан туршлага судлах, ямар салбар, үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, санал зөвлөмжийг гаргах аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мьянмар улсын төлөөлөл "Эрхэмсэг хатагтай, ноёд оо өдрийн мэнд айлтгая. Өнөөдөр энэхүү хуралд оролцож байгаадаа маш баяртай байна.

2013 оноос хойш олон төрлийн байгалийн гамшиг тохиож, тэр дундаа үер, газар хөдлөлт тохиолдож байсан. Тиймээс бидэнд үерийн эсрэг зүй зохистой менежментийг хийсээр ирсэн.

Төр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа гамшгаас сэргийлэхэд чухал шаардлагатай байна. Хамгийн гол нь хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй

Гадаадын хувийн компаниудыг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцуулах нь их чухал зүйл юм. Мөн нутгийн ард иргэдийг гамшгийг даван туулах чадвар эзэмшүүлэх нь чухал" хэмээн онцоллоо.

Азийн хөгжлийн банкны төлөөлөл "Энэхүү чухал арга хэмжээнд үг хэлэх завшаан олгосонд талархал илэрхийлье.Та бүхэндээ төр 

Азийн хөгжлийн банк нь гамшгаас сэргийлэхэд төр хувийн хэвшлийн олон байгууллагуудтай хамтарч ажиллаж ирсэн. Төр хувийн хэвшлийн түншлэл нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж, үр дүнтэй болох нь нотлогдсон.

Өнгөрсөн жил бид энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийн гол зорилго нь далайн шуурга болон бусад байгалийн гамшгийн эрсдэлээс сэргийлэхэд чухал үүрэгтэй юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр төр хувийн хэвшлийн түншлэлийг хөхиүлэн дэмжих тал дээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа. Мөн бид хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмждэг" гэв.