“Бяцхан амьдралын төлөө бид хамтдаа” уриатай "Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн 3 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд тус эмнэлэг шинэ байрны нээлтээ хийн, үйл ажиллагаагаа өргөжүүллээ.
Олон улсын стандарт хангасан, Монголд цорын ганц үр шилжүүлэн суулгах лабораторитай болсноороо үргүйдлийн оношилгоо, эмчилгээ, эмнэлзүйн шинэ аргуудыг нэвтрүүлж чадсан “Өөжинмед” эмнэлгийг онцлон, танилцуулж байна. Тус төвийг олимпийн аварга Э.Бадар-Ууган, түүний гэргий Х.Азжаргал нар үүсгэн байгуулсан.
Үр шилжүүлэн суулгах төвийг яагаад нээх болсон бэ?
“Өөжинмед” эмнлэгийн Гүйцэтгэх захирал Х.Азжаргал:
“Анх их сонин тохиолдлоор эмнэлэг байгуулах ажил эхэлсэн. 2009 онд бид Асашёорюү аваргын урилгаар Япон явсан юм. Тэгж очихдоо “Kato Ladies Clinic” эмнэлгийн үүсгэн байгуулагч Като захиралтай танилцсан. Като захирал их аваргыг дэмждэг, мөн боксын спортод сонирхолтой, тамирчдад хайртай хүн байсан. Тэр үед манай хүн мэргэжлийн бокст тоглоё гэсэн бодолтой байсан.
Като захирал мэргэжлийн бокс сонирхдог байсан учраас эхлээд тийшээ ороход туслах талаар ярилцдаг байсан. Харин дараа нь өөрийн эмнэлгээ танилцуулж, жирэмслэлтийн хувиараа дэлхийд тэргүүлдэг төвийнхөө салбарыг Монголд нээж болно. Хэрэв та бүхэн чадна гэвэл насан туршийн амьдралд нь хэрэг болох энэ эмнэлгийн ажлыг эх орондоо эрхлээд явуулах уу гэдэг санал тавьсан. “Миний энэ ажил их буянтай үйл. Бусад хүмүүст аз жаргал бэлэглэдэг” гээд санхүүгийн хувьд ч дэмжлэг үзүүлж, мэргэжлийн нөхцөл боломжоор хангая гэсэн. Бид эхлээд энэ саналаас сүрдэж, эргэлзэх үе байсан. Нилээд ярилцаж, бодож байгаад Като захирлын саналыг хүлээж авсан. Ингээд зургаан жилийн хугацаанд төсөл хэлбэртэй явсан. Бэлтгэл ажлаа зургаан жилийн хугацаанд хангаж явсаар 2015 онд анх төвөө байгуулсан”.
Онцлог, давуу тал
"Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв нь Японы “Kato Ladies Clinic”-т хэрэглэдэг үргүйдлийн орчин үеийн эмчилгээний үндсэн технологи, дэлхийд тэргүүлдэг аргачлалыг Монголд нутагшуулсан.
Японы “Товако” группийн Монгол Улс дахь цорын ганц, албан ёсны салбар эмнэлэг. Энэ чиглэлийн эмчилгээ, үйлчилгээгээрээ дэлхийд алдартай болсон тус компанид өдгөө 11 салбар эмнэлэг, олон улсын 5 салбар эмнэлэг харьяалагддаг.
"Өөжинмед” төв Японы “Kato Ladies Clinic” эмнэлгийн захирал асан, доктор Osamu Kato-гийн санаачлан, үргүйдлийн эмчилгээнд амжилттай нэвтрүүлсэн, өндөр үр дүнтэй, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байгалийн мөчлөг, зөөлөн сэдээх аргыг эмчилгээндээ ашигладаг.
“Өөжинмед” эмнэлэг өнгөрсөн хугацаанд олон улсын стандарт хангасан, Монголд цорын ганц үр шилжүүлэн суулгах лабораторитай болсноороо үргүйдлийн оношилгоо, эмчилгээ, эмнэлзүйн шинэ аргуудыг нэвтрүүлж чадсан.
Эмч, эмбрилогч, сувилагч зэрэг мэргэжилтнүүд бүгд удаан хугацаанд ажиллаж, дадлагажсан. Японд мэргэжил дээшлүүлж, тогтмол зөвлөгөө аван, ажилладаг. Япон улсад докторын зэрэг хамгаалсан эмч нар эмчилгээ, үйлчилгээг удирдан ажилладаг.
Төлбөрийн уян хатан, шударга нөхцөлтэй, хямд өртөгтэй.
Ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
3 жилийн үр дүн, амжилт
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Хаяг: Хан-Уул дүүрэг, 120 мянгатад “Монгол Хьюндай”-н зүүн талд.
Утас: 75754455, 88060044
Сошиал хуудас: ojinmed