Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод аймагт алга болсон хоёр настай хүүхдийнх байж болох цогцсыг урд шөнө олжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг Баян-Уул гэх газарт өнгөрсөн зургаадугаар сарын 8-ны өдөр хоёр настай хүүхэд сураггүй алга болсон. Энэ өдрөөс эхлэн холбогдох албаныхан эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Цагдаагийн газраас мэдээлснээр хоёр настай хүүхдийнх байж болох цогцсыг өчигдөр олсон байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газар "Дорнод аймагт алга болсон хоёр настай хүүхдийнх байж болох цогцсыг өчигдөр шөнө олсон байна. Цогцсыг охины алга болсон газраас 20 орчим километрийн цаанаас олсон.

Урьдчилсан байдлаар өмсөж явсан хувцас нь таарч байгаа бөгөөд нарийн шинжилгээ хийсний дараа үхлийн шалтгаан нь эцэслэн тогтоогдоно.

Эрлийн ажиллагааг зогсоогоогүй байгаа" гэсэн мэдээллийг өглөө.