Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Амиа алдсан есөн настай хүүгийн хэргийг шалгаж дуустал тодорхой мэдээлэл өгөхгүй гэв

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд өчигдөр орой 9 настай хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Газар дээр нь очиж ажилласан албаныхнаас хэргийн талаар тодрууллаа.

ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “2018 оны зургаадугаар сарын 25-ны орой 20:12 цагт 102 тусгай дугаарын утсанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд тогонд цохиулсан байдалтай нас барсан хүүхэд байна гэсэн дуудлага ирсэн. 

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс жижүүрийн бүрэлдэхүүн очиж хэргийн газрын үзлэг хийгдлээ. Хэргийн газрын үзлэгт мөн МХЕГ, УБЦТС-ын холбогдох мэргэжилтнүүд оролцсон.

Талийгаач нь 9 настай, А гэгч эрэгтэй хүүхэд байсан.

Одоогоор хэргийг мөрдөн байцааж, үхлийн шалтгаан цахилгаан мөн үү гэх мэт шалгалтын ажиллагаа явагдаж байна” гэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар "Мэргэжлийн хяналтын газраас албан байгууллагуудад хяналт шалгалт байнга хийгддэг. Харин одоогоор Цагдаагийн дүгнэлт гартал мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

УБЦТС ТӨХК "Цахилгаанаар хангаж байгаа байгуулага биш харин хэрэглэгчид өөрсдөө аюулгүй байдлаа хангах ёстой байдаг. Гэхдээ энэ асуудлаар хэргийн газар шалгалт хийж байгаа мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргана" гэлээ.