Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хувь хүний аюулгүй амьдралын орчны үзүүлэлтээр Сингапур НЭГТ, Монгол 102-р байрт жагсав

Б.Ану
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шөнө, орой ганцаараа хотын гудамжаар тайван алхах боломж, тухайн орон нутгийн аюулгүй байдал, цагдаад итгэж байгаа үзүүлэлтээр дэлхийн 142 орныг жагсаажээ. 

Хууль ба дүрэм журам хэрхэн мөрдөгдөж байгааг хамгийн наад захын хэдхэн асуултаар тодорхойлсон байна. 

Тухайлбал, Та амьдардаг газрынхаа орон нутгийн цагдаагийн байгууллагад итгэлтэй байдаг уу, Та амьдардаг хот, газартаа шөнөөр ганцаараа алхах аюултай гэж боддог уу, Сүүлийн 12 сарын хугацаанд та ямар нэгэн халдлаганд өртсөн эсэх, гэр бүлийнхэн чинь эд зүйлсээ хулгайд алдсан эсэх гэх мэт хувийн аюулгүй байдлыг тодорхойлох асуулгаар тус үзүүлэлтийг гаргажээ. 

Энэхүү жагсаалтад Сингапур гурав дахь жилдээ нэгт жагсаж байна. 

Харин Монгол Кенийн дараа Украины өмнө 100 онооноос 70 авч 102-р байрт жагссан байна. 

142 орноос хамгийн аюулгүй 5 оронд:

  1. Сингапур
  2. Норвег
  3. Исланд
  4. Финланд
  5. Узбекистан бичигдсэн байна. 

Харин хамгийн аюултай орнуудад:

  1. Венесуэл
  2. Афганистан
  3. Өмнөд Судан
  4. Габон
  5. Либери бичигджээ. 

Зураг 1,  Хамгийн аюулгүй болон аюултай орнуудыг жагсаавал, (хамгийн сайн үзүүлэлт нь 100 оноогоор илэрхийлэгдэнэ)

 

Зураг 2, 142 орныг жагсаалтыг харвал:

 

Тайлангийн дэлгэрэнгүй эхтэй ЭНД дарж танилцах боломжтой.