Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Tөлбөртэй Фэйсбүүк Группүүд удахгүй бий болно

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк компани төлбөртэй Группүүдийг үүсгэх туршилтыг хийж эхэлснээ зарлажээ. Өөрөөр хэлбэл удахгүй ийм тусгай группт нэгдэхийн тулд хэрэглэгч нь администраторуудад сард $4.99, $29.99 гэх мэт хэмжээтэй мөнгө төлдөг болно.

Одоогоор эцэг эхчүүдийн, хоол хийх, гэр цэвэрлэгээний зарим группуудыг сонгон шинэ боломжийг туршиж байгаа гэнэ. Одоогийн төлбөргүй группүүд цаашдаа хэвээр байх ч хэрвээ администратор нь хүсвэл төлбөр авдаг тусгай дэд гурппыг үүсгэж болох юм.

Янз бүрийн сонирхлын группүүдийг Фэйсбүүк сүлжээнд үүсгэн ажиллуулж, цаг хөдөлмөрөө зарцуулж байгаа администраторууд үүнээсээ орлого олох эрхтэй гэж тус компани үзжээ.

 

Эх сурвалж: The Verge