Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Интернэтийг байлдан дагуулж байгаа Сенегал дасгалжуулагчийн үйлдэл

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-д Африк тивээс оролцож байгаа Сенегалын багийн дасгалжуулагч Алиу Сиссегийн гоолын баяраа тэмдэглэх үедээ гаргасан үйлдэл интернэтийг байлдан дагуулж байна.

Мягмар гарагт тэдний баг Польшийн шигшээг 2:1 харьцаагаар ялсан юм. Гоол хийсний дараа Сиссе өвөрмөц хөдөлгөөнөөр хөөр баяраа илэрхийлсэн байна.

Түүний уг хөдөлгөөнийг интернэт хэрэглэгчид “meme” болгон өргөнөөр ашиглаж эхэлжээ.

Сенегалчууд эхний тойрогтоо ялсан тул цааш тэмцээнээ үргэлжлүүлж, Сиссегийн өвөрмөц ёслолыг бид дахин харах боломжтой болж байна.

Эх сурвалж: Mashable