Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас Зайсан, Туул голын асуудлаар мэдэгдэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN

Төрийн ордонд

09:00 цагаас Эрдэнэс-Тавантолгой төслийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар УИХ-ын даргад өргөн барина. 

Баянгол рecтораны хурлын танхимд

09:00-17:00 цагт "СУВИЛАХУЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” СУВИЛАХУЙН БАГШ НАРЫН АНХДУГААР ЧУУЛГАН болно.

Энхтайваны гүүрний хажууд NCP байрны 1 давхарт

08:00-10:00 цагт "Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Монгол Улсын төсвийн сахилга батыг сайжруулж чадах уу?" сэдэвт судалгааны танилцуулах уулзалт болно. Илтгэгчээр эдийн засагч  Б.Мөнхсоёл оролцоно.

Корпрейт зочид буудалд /МҮХАҮТ-ийн хажуу дахь/

10:00 цагт Монголын хөдөө аж ахуйн салбарыг эдийн засагжуулах, хөгжүүлэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой томоохон хурал болно. Олон улсын эрдэмтэд, шинжээчид мөн оролцож монголын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар гол тоглогч болохын тулд ямар өөрчлөлт хийх шаардлагатай талаар бас ярих юм байна.

БОАЖЯ-ны хурлын танхимд 

11:00 цагт Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар болон Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас Зайсан, Туул голтой холбоотой асуудлаар мэдэгдэл хийнэ. 

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагаас Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун худалдагчид иргэдийг хохироож байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Оюутолгойг шалгах ажлын хэсгийн зарим гишүүд чуулганы хурлаар Оюутолгойн асуудлыг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын 76 гишүүний сэтгэц, мэдрэлийг шалгуулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэх болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ. 

Blue sky зочид буудлын Кристал танхимд

16:00 цагаас Транспэрэнси Интернэшл байгууллагын "Бизнесийн Шударга байдлын хөтөлбөр" судалгааны тайлангийн нээлт болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна талбайд

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах шардлагыг хүргүүлж жагсаал хийнэ.