Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

И.Одончимэг шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртлээ

Б.Билгүүн, Өглөөний сонин
2018 оны 6 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын кино урлагийн салбарын харилцаа холбоог сайжруулах, платформ бий болгох, кино хамтран бүтээх, хил дамнасан кино түгээлт хийх зэрэгт бизнесийн боломж, хамтын ажиллагааг бий болгох зорилготой SCO Film Festival-2018 энэ сарын 17-нд өндөрлөлөө. Тус арга хэмжээний хаалтын ажиллагаа урд хөршийн зүүн эрэгт оршдог Шандон мужийн Чиндао хотын Oriental movie metropolis grand театрт зохион байгуулагдав.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт арга хэмжээг угтан зохион байгуулагдсан дээрх кино фестиваль ШХАБ-ын гишүүн БНХАУ, Энэтхэг, Казахстан, Кыргызстан, Пакистан, ОХУ, Тажикстан, Узбекистан болон ажиглагч Монгол Афганистан, Беларусь, Иран зэрэг 12 орны киночид 55 бүтээлээрээ оролцож, зургаан номинацид шилдгээ тодруулсан. Үүнээс Монголын "Солиот эх" уран сайхны кино шилдэг эмэгтэй жүжигчний номинацийн шагнал хүртсэн байна. Энэ бүтээлийг гавьяат жүжигчин “X түц” продакшны уран бүтээлч И.Одончимэг найруулж, өөрөө гол дүрийг бүтээсэн юм.

Сонирхуулахад, дээрх кино фестивалийн үеэр “Солиот эх” киноны найруулагч И.Одончимэг, продюсер Н.Онон нар эл бүтээлээ Хятадын зах зээлд гаргах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Зураг