Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын оператор агуулахдаа мартагдсан iPhone 3GS загваруудыг зарахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Apple компани iPhone 3GS загварыг 2012 онд үйлдвэрлэхээ зогсоосон. Тэгвэл Өмнөд Солонгосын SK Telink оператор компани агуулахдаа зарагдаагүй мартагдаж үлдсэн байсан гуравдугаар үеийн iPhone утаснуудыг саяхан олж илрүүлсэн байна.

Ингээд хайрцагнаасаа задраагүй цоо шинэ утаснуудыг энэ зургаадугаар сард багтааж авбал $40-той тэнцэх үнээр зарахаар болжээ. Гэхдээ SK Telink утаснуудыг хайрцагнаас нь задалж, шалгасны дараа зарах юм байна.

Олон жил дарагдсан тул баттерей нь ажиллагаагүй болсон байх магадлалтай гэж үзээд ингэж шалгахаар болжээ.

3G сүлжээ дөнгөж нэвтэрч байх үед зах зээлд гарсан уг загвар нь хуучин үйлдлийн системтэй, холболтын хурд нь маш удаан байх тул өнөөдрийн хэрэгцээ шаардлага хангахгүй, харин дурсгал болгож хадгалах зорилготой хүмүүст худалдана гэж төлөвлөсөн байна.

iPhone 3GS нь хамгийн сүүлийн хуванцар эх биетэй iPhone болохоос гадна том SIM картны үүр, өмнөх үеийн цэнэглэгч кабель залгах порттой юм. Тус компани 2009 онд 3GS загварыг анх зарж байжээ.

 

Эх сурвалж: Mashable