Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаад орны цагдаа нарын зураг, бичлэгийг “Монголын цагдаа нар” хэмээн худал мэдээлэл түгээж байна"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Мэдээллийн зарим цахим хуудас болон олон нийтийн сүлжээнд Замын цагдаагийн албаны нэр хүндэд халдаж, ор үндэслэлгүй, худал мэдээллийг тараан явуулж байна.

Тус мэдээлэлд гадаад орны цагдаа нарын зураг, бичлэгийг “Монголын цагдаа нар” хэмээн ташаа мэдээлж олон нийтэд хүргэжээ.

Зөвлөмж

Иймд иргэд олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан баталгаагүй, эх сурвалжгүй, ташаа мэдээлэлд хууртагдахгүй байх, мөн энэ мэтчилэн худал мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: ЗЦА