Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайдын захирамж Үндсэн хуулийн заалттай нийцээгүй байна гэсэн дүгнэлтээ хууль зүйн үндэслэлтэй гэж Цэц үзлээ

ikon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэлээ.

Уг хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхий сайдын “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцээгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн тус захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болголоо.

Мөн  Улсын Их Хурлын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 25 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.