Зам тээврийн ослын бүртгэлийн цахим системийн зарим техник хэрэгслийг Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Замын цагдаагийн албаны удирдлагуудад гардуулан өглөө.
"Дээрх бүртгэлийн системийг ашиглаж нэвтрүүлсэнээр замын цагдаагийн алба хаагч нар зам тээврийн ослын бүртгэл, тэмдэглэлийг тухайн газар дээрээс нь ipad төхөөрөмжөөр дамжуулан шууд мэдээллийн санд оруулах боломжтой. Үйл ажиллагааг 2/3 хүртэл хугацаагаар бууруулах боломжтой юм. Мөн иргэдэд шуурхай үйлчлэх байдал тодорхой хувиар нэмэгдэнэ” гэж уг төслийн дэд удирдагч, доктор, профессор Д.Готов хэлж байв.
Эх сурвалж: ЗЦА