Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Mrs.Mongolia World 2018-Гоо ээж"-ийн Алтан эрдэнийн өргөмжлөлийг А.Дэлгэрцэцэг хүртжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг Mrs Mongolia World фэйсбүүк хуудсаас авав.

"Mrs.Mongolia World 2018-Гоо ээж" улсын анхдугаар уралдаан алдарт эхийн 1, 2-р одонтой ээжүүдийн дунд болж ялагчаа тодруулжээ.

Алтан эрдэнийн өргөмжлөлийг хүртэж, "Mrs.World-2018" уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Дэлгэрцэцэг шалгарсан байна. 

Гэрэл зургууд:

Уралдааны эхний шатны шалгаруулалтад 60 гаруй ээж, сүүлчийн шатанд 29 оролцогч тунаж үлдээд байсан юм.

Есөн эрдэнийн болон номинацийн шагналт үзэсгэлэн гоо ээжүүд:

  1. Алтан эрдэнэ А.Дэлгэрцэцэг
  2. Мөнгөн эрдэнэ М.Отгонтөгс
  3. Зэс эрдэнэ Б.Цэцэгбал
  4. Шүр эрдэнэ О.Орхонтуул
  5. Сувд эрдэнэ Т.Энхцэцэг
  6. Оюу эрдэнэ М.Сайнтуяа
  7. Номин эрдэнэ Б.Ууганбилэг
  8. Тана эрдэнэ Б.Болортуяа
  9. Ган эрдэнэ Ц.Онончимэг 

Номинаци:

  • Оюунлаг гоо ээж- А.Дэлгэрцэцэг 
  • Хүмүүнлэг гоо ээж - С.Ууганцэцэг
  • Авьяаслаг гоо ээж- Б.Солонго
  • Үзэсгэлэнт гоо ээж- Б.Цэцэгбал
  • Гоолингоо ээж- М.Отгонтөгс 
  • Онцлох гоо ээж - Б.Эрдэнэцэцэг
  • Онцлох гоо ээж - С.Эрдэнэтуяа нар шалгарчээ.
Уралдааны ач холбогдол нь залуу ээжүүд залуу үеийнхэн, нийгэмдээ эерэг зөв хандлагыг түгээх мэдрүүлэх, энэ зөв хандлагаа ээжүүд өөрсдөөсөө эхлээд хэвшүүлэх юм гэдгийг “Алунгоо эх” ТББ-ын тэргүүн Б.Гантуяа онцолж байсан юм.