Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Попович 2020 онд дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэж өгч магадгүй

CSPORTS team
2018 оны 6 сарын 14
SPS
Зураг зураг

Сан Антони Спөрс багийн ерөнхий дасгалжуулагч Грэг Попович 2020 оны зуны олимпыг дуусгаад дасгалжуулагчийн карьераа өндөрлүүлэхээр шийджээ. Түүний хувьд 2015 оноос хойш АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчийн үүргийг давхар гүйцэтгэж байгаа билээ.

Тэрбээр Сан Антонио Спөрс багаа 2019 оныг дуустал, АНУ-ын шигшээ багийг 2020 оны зуны олимп дуустал дасгалжуулах хүсэлтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

69 настай Грэг Попович 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл Спөрс багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Спөрс баг түүний ажилласан эхний жилд л плэйоффыг өнжсөн бөгөөд түүнээс хойш 21 улирал тасралтгүй плэйоффт шалгарч, 5 удаа аваргын цом өргөсөн билээ. Попович мөн гурван ч удаа оны шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдэж байсан юм.

Тим Данкан зодог тайлснаас гадна Тони Паркер, Ману Жинобили нар ойрын жилүүдэд зодог тайлах магадлалтай байгаа. Тиймээс Спөрс залуу тоглогчдоор дараагийн аварга авах хэмжээний шилдэг багийг бүрдүүлэх шаардлагатай болно. Улмаар Поповичийн орыг залгах дасгалжуулагчийг хайж олох хүндхэн ажил багийн менежер дээр бууж байна.

Зураг