Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Трампын хошигнолд Ким Жон Ун эвгүйцсэн нь

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Сингапурт болсон уулзалтынхаа үеэр Дональд Трамп нэгэн хошигнол хэлсэн нь Хойд Солонгосын удирдагчид таатай санагдаагүй нь түүний харцнаас харагдаж байна.

Өдрийн зоог барих үеэр Трамп тэнд байсан гэрэл зурагчдад хандаж “Та нар гоё зураг аваарай! Биднийг сайхан, царайлаг, туранхай харагдахаар” гэж хэлсэн юм.

Түүний үгийг орчуулагч нь даруй Ким Жон Унд дамжуулсан байна. Харин Кимд энэ үг таалагдсангүй юу, тэр зурагчид руу эвгүй харцаар харж, Трампын үгэнд огт баяссангүй.