Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Брайн Коланжело үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө

SPS телевиз
2018 оны 6 сарын 8
SPS
Зураг зураг

Филадельфи 76 баг өнөөдөр албан ёсны мэдэгдэл хийж багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Брайн Коланжело өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон гэдгийг зарлалаа.

Есөн өдрийн өмнө The Ringer вэбсайт Брайн Коланжелогийн нууц Твиттер хаягууд багийн тоглогчидтой холбоотой нууц мэдээллийг задруулсан талаар мэдээлэл нийтэлсэн билээ. Гэсэн ч мөрдлөг шалгалт явуулсны эцэст тэдгээр хаягууд Брайн Коланжелотой биш түүний эхнэртэй холбоотой болох нь тогтоогдсон.

Эх сурвалжийн мэдээлснээр Брайн Коланжело дээрх үйл явдал багийн нэр хүнд, бизнест сөрөг нөлөө үзүүлснийг хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгсөн байна.

Багийн ерөнхий дасгалжуулагч Брэтт Браун түр хугацаанд түүний ажлыг хийхээр болж байгаа ажээ. Сиксерс багийн хувьд дараагийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөө нэн даруй олох шаардлагатай. Учир нь сар хүрэхгүй хугацааны дараа НБЭ - ийн драфт болж, солилцоо наймааны цонх нээгдэнэ.

Зураг