Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Зуныг гэр бүлээрээ зугаатай өнгөрүүлэх 10 АРГА

Б.Намуунцэцэг, iKon.mn
2018 оны 6 сарын 9
iKon.MN

Гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна хүүхдийнхээ танин мэдэхүйг тэлж болохуйц 10 газрыг санал болгож байна.  

1. АМЬТНЫ ЕРТӨНЦӨӨР АЯЛААРАЙ

 

Ulaanbaatar zoo and aquiram: 40 гаруй төрлийн амьтан, 160 гаруй төрлийн загастай. Та сахилгагүй сармагчинаас эхлээд аварга загас, матар болон ховор төрлийн загасыг сонирхож болно. Нарны гүүрний зүүн урд, хараагүйчүүдийн үндэсний төвийн баруун талд, 1,000мкв талбайд байрлах амьтны хүрээлэнгээр гэр бүлтэйгээ хамт зочлоорой.

 

Энэ үеэр та байгаль, ан амьтдыг зөвхөн ном, зурагтаас биш бодитоор хариуулж, хамтдаа тэдний талаар ярилцаарай. 

2.  МУЗЕЙ, МУЗЕЙ...

 

Үлэг гүрвэлийн төв музей - Дэлхийд дөрөвт бичигддэг үлэг гүрвэлийн музей хуучнаар Лениний музейн байшинд бий. Нийт гурван үзмэрийн танхимтай ба танин мэдэхүйн “Шимт ертөнцийн үүсэл, хөгжлийн танхим” саяхан нээлтээ хийсэн юм. Хэдэн зуун сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн ясыг 75-80 хувь бүрэн бүтэн олдворууд бий. 

Үндэсний түүхийн музей - Тус музей нь хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, үндэстэн угсаатны сонирхолтой үзмэрүүд, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхим бүхий, сан хөмрөгтөө 50,000 гаруй үзмэртэй. Монголын түүх хэчнээн бахархам баялаг болохыг ярьж өгөөрэй.

 

Сансар, од эрхсийн ордон - Сансар танхим, нар,сар,кино танхим, од эрхэс гэсэн гурван танхимтай юм.  Сансар, од эрхсийн ордон нь хүүхэд, багачуудад сансар огторгуйн тайлагдашгүй нууцад нэвтэрч, мэдэхэд нь туслахаас гадна сансарт ниссэн анхны Монгол нисэгч Ж.Гүррагчаатай танилцах, түүний хөлөглөсөн “Союз-39” хөлгийг, өмссөн хувцасыг нь харах боломжтой юм.

Түүнчлэн цаг агаарын байдал ямар байгаагаас үл хамаарч "Од эрхэс" танхимд саатан цацруулагч багажны тусламжтайгаар сансрын уудам орон зайгаар аялан нарны аймгийн однууд, бага гаригууд, нар сарны хиртэлт хийгээд  үдшийн бүрий, үүрийн гэгээ зэрэг одон орны олон сонирхолтой үзэгдлийг хагас бөмбөрцгөн дэлгэц дээр харж хязгааргүй орон зайгаар аялаарай. 

3.  СОНГОДОГ УРЛАГААР ХАМТДАА...

 

Урлаг хүний дотоод мэдрэмж сэтгэлгээг илүү түлхүү хөгжүүлдэг гэж урлаг судлаачид зөвлөдөг. Заавал сонгодог урлагаар хичээллэх албагүй ч Хүүхэлдэйн театр,  дуурь болондрамын театрт хүүхдийнхээ насандтохирсон сонирхолтой жүжгүүдийг үзэж болох юм. 

4. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН, ИДЭВХТЭЙ АМРАЛТ

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн спорт талбай өглөө 06:00-09:00 хүртэл үнэ төлбөргүй бас тийм ч их хүнтэй биш. Үнэндээ өглөө эртлэн босч, бага зэрэг дасгал хийгээд ажилдаа явах нь таны амьдралын хэв маягт ч зөв дадал хэвшлийг бий болгох болно. Та бөмбөгөө авч ирээд л үнэгүй тоглох боломжтой. Та хүүхэддээ өглөө эртлэн босох хэчнээн аз жаргалтай болохыг үйлдлээрэй харуулахад туслах болно. Үнэндээ амралт бол амрах биш зөв зуршил бий болгож, сонирхлоо хөгжүүлэх улирал гэдгийг бага ч болов ойлгоно гэдэгт итгэлтэй байна.  

5.  ЖИНХЭНЭ МОНГОЛ АЙЛД ЗОЧЛОХ

 

Хүүхдүүд маань ихэнхдээ зуны туршлагер дээрээ дөрвөн ханатай байшинд байдаг шүү дээ. Мэдээж агаарт байгаа ч тэндээс бүр сайхан нь Монгол ахуйд, морь унаж, хонь хариулж,   цагаан идээг хэрхэн хийдгийг харангаа гурав хонох нь зусланд 7 хонохоос ч илүү сонирхолтой, үр дүнтэй байна гэж найдаж байна. 

6.  САЙН ДУРЫН АЖИЛ БА БУСДЫГ ОЙЛГОХУЙ

 

Магадгүй “Ид шидийн орон”-д нэг өдрийг өнгөрөөх нь бусдад туслах нь хэр үнэ цэнэтэй болохыг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.  

Тэгвэл одоо~  үзэж сонирхохоос гадна хамтдаа урлан бүтээж болох хэдэн газрыг танилцуулъя

7. Керамик арт студио 

Хүн керамик эдлэл хийх үед тайван тогтуун болдог. Үүнээс гадна  анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй учраас хүний тэсвэр тэвчээрийг сайжруулдаг байна. Керамик арт студио нь зөвхөн керамикийн сургалтаас гадна уран зураг болон баримлын шаврын сургалт ордог. Хүүхэдтэйгээ хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэхийн зэрэгцээ хамтдаа хийсэн бүтээлээ гэрээ чимээрэй.   

8. Дуртай хоолоо хамт хийгээд салхинд гарах

 

9. Neobot сургалтын төв 

Хүүхэд бүрийн дуртай лего тоглоомоор дамжуулан робот, хиймэл оюун ухаан ба кодчлолын талаар суралцах боломжтой. 12 төрлийн лего тоглоомоор дамжуулан шинэ санаа, багаар ажиллах чадвар, шинжлэх ухаан технологийн тухай гайхалтай мэдлэгийг энэ газраас олж авах боломжтой. 

Neobot сургалтын төв 

10.  Хамтдаа зураг зурах