Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгаа талаар мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN

BLUE SKY зочид буудлын 3 давхарын Кристал танхимд

"Хурцадмал байдлыг намжааж Солонгосын хойгийг Энх тайвны замаар шийдвэрлэх нь" сэдэвт ОУ-ын Форум болно. Энэ Форумд БНСУ, БНАСАУ, АНУ, ОХУ, Хятад, Японы судлаачид, улс төрчид, нийгмийн зүтгэлнүүд оролцоно.

Төрийн ордонд 

09:30 цагаас “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулган эхэлнэ. Нээлтэд Ерөнхийлөгч оролцож үг хэлнэ. Чуулганаас яг ямар үр дүн гарч байгаа болон энд тэнд болж байгаа олон арга хэмжээний үр дүн хамтын ажиллагааны талаар Орос болон манай талаас хамтарсан хэвлэлийн хурлыг Г танхимд 11.30 цагт мэдээлэл хийнэ.

Эрчим хүч, ХАА хүнс үйлдвэрлэл, машин үйлдвэрлэл зэрэг салбар хуралдаанууд үдээс хойш 14:30 цагаас "Шангри-Ла"-д үргэлжилнэ. Орос-Монголын бизнесийн төлөөлөл оролцсон хэвлэлийн хурал 16:00 цагаас "Шангри-Ла"-д болно.

Гадаад Харилцааны Яамны "Зөвшилцөл" танхимд

09:30-12:30 цагт Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 2018 оны 7-р сарын 1 өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Засгийн газрын холбогдох яам, агентлагийн албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах гэж байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд

11:00 цагаас Галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно. Тус арга хэмжээгээр хашаа сунгасан, сухар гудамж үүсгэсэн, өндөр хүчдэлийн дор буусан, үерийн аман дээр буусан зэрэг зөрчилтэй айл өрхүүдийг илрүүлж холбогдох шаардлагыг хуулийн дагуу тавьж иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг өгнө.

Офицеруудын ордонд

11:00 цагаас Монгол-Солонгосын батлан хамгаалах салбарын бараа бүтээгдэхүүний хамтарсан үзэсгэлэн болно.

Хангарди ордны нэг давхарт 

11:00 цагаас Хэрэглэж байсан эд зүйлээ бусаддаа хандивлах, солилцох, тохироод худалдаж ч болох "Өгөөмөр Өдөр"-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 

11:30 цагаас Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” үйл ажиллагааг 300 залуучуудын оролцоотой зохион байгуулах талаараа хэвлэлийн бага хурал зарлаж байна.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт “Тост, Тосон Бумбын нуруу, Хөвд, Хуршуутын голоо аваръя” сэдвээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл” төслийг хэлэлцэхдээ орон нутгийн Авто зам засвар арчлалт (АЗЗА) төрийн өмчит хувьцаат 20 компанийг бүрэн хувьчлах асуудлыг оруулсныг эсэргүүцэж Монгол авто замчдын ҮЭ-үүдийн холбооноос хэвлэлийнхэнд хандлаа.

12:00 цагт Шүүх эмнэлгийн есөн эмчийн дүгнэлт буруу гарсан талаар нотлох баримт дэлгэж иргэн Ц.Наранцэцэг, А.Эрдэнэбилэг нар мэдээлэл хийнэ.

12:30 цагт “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгаа талаар мэдээлэл хийнэ.

Хан уул дүүргийн 13 дугаар хороонд /Био комбинат/ байрлах Эйч Эс Ресорт ХХК-ийн "Вивер сайт гольф" клубын зааланд

13:00 цагт НМХГ-аас  Нийслэлийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан "Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавигдах шаардлага" сэдэвт үзүүлэх сургалт зохион байгуулна.

Төрийн ордны "А" танхимд

14:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Урлаг, соёлын олны танил одуудтай салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын асуудлаар уулзалт зохион байгуулах гэж байна.