Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Татвараа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Б.Туул
2018 оны 6 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа зургаадугаар сарын 1-ээр дуусгавар болж буй. Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх үүрэгтэй.

Гэвч татвараа төлөөгүй жолооч олон байгааг албаныхан хэлж байна. Тиймээс нийслэлийн Татварын газрынхан татвар төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ.

Тодруулбал, татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм байна. Өөрөөр хэлбэл, жолоочийг 240 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авах аж. Үүнтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

 

Зураг