Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дипломат болон албан паспорттай иргэд энэ сарын 16-наас Швейцар улс руу ВИЗГҮЙ зорчиж эхэлнэ

ikon.mn
2018 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардалагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.

Энэхүү хэлэлцээр 2018 оны зургаадугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болно.

Хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан, мөн Швейцарь улсын сервис паспорт эзэмшигч иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. 

Энгийн паспорт эзэмшигч Монгол иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаагийн виз олгох асуудлыг хэлэлцээрээр тохиролцжээ.

 


Эх сурвалж: ГХЯ