Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн урт нислэгийг Singapore Airlines хийхээр боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн алсын, хамгийн урт нислэгийг ирэх аравдугаар сард Сингапурын үндэсний агаарын тээвэрлэгч хийж эхлэхээр болсон байна.

Singapore Airlines компанийн уг нислэг Сингапур-Нью Йорк чиглэлийнх байх бөгөөд 15,000 гаруй километр урттай байх юм.

Airbus A35-900ULR (Ultra Long Range) загварын хэт холын зайд нислэг үйлдэх шинэ онгоцоор уг зайг 18 цаг, 45 минутын хугацаанд туулах ажээ.

Онгоцонд 94 ширхэг премиум экономи, 67 ширхэг бизнес ангиллын суудал байх юм.

Одоогийн хамгийн урт нислэгийг Qatar Airways компани Доха-Окланд (Шинэ Зеланд) хооронд үйлддэг. Уг чиглэл нь 14,500 км зайтай юм.

Сингапур-Нью Йоркийн чиглэлийг Singapore Airlines 2013 он хүртэл үйлдэж байгаад зогсоосон нь шатахууны өндөр зардалтай холбоотой байв.

Харин Airbus-ийн шинэ онгоц ашигласнаар шатахуун зарцуулалт нь буурахаас гадна илүү тав тухтай, зай талбай ихтэй суудлаар үйлчлэх боломж олгож байна. Мөн энэ онгоц нь цагийн зөрүүний хямралыг бууруулах үйлчилгээтэй гэрэлтүүлэгтэй юм.

 

Эх сурвалж: The Guardian