Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт Google-ийг гүйцэж, дэлхийн гурав дахь хамгийн өндөр үнэлгээтэй компани болов

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Майкрософтын зах зээлийн үнэлгээ сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа Google-ийн толгой компани Alphabet-ийн үнэлгээг гүйцжээ.

Мягмар гарагийн арилжаа өндөрлөх үед Майкрософтын үнэлгээ $753 тэрбумд хүрсэн бол Alphabet-ийнх $739 тэрбум хүрсэн байна.

Ингэснээр Майкрософт дэлхийн гурав дахь өндөр үнэлгээтэй компани болж байна. Дөрөвдүгээрт Alphabet жагсаж байгаа юм.

Харин нэг, хоёрдугаар байруудыг Apple, Amazon тус тус эзэлж байна. Эдгээр дөрвөн компани АНУ-ын анхны их наядын үнэлгээтэй компани болохоор өрсөлдөж байгаа юм.

Түүхийн турш Майкрософт, Google хоёр зах зээлийн үнэлгээгээр хойно урдаа орон уралдаж ирсэн байдаг. Харин 2015 онд Google нь бүтцийн өөрчлөлтөд орж, Alphabet толгой компанийн дор орсноор гуравдугаар байрыг тогтмол эзлэх болсон юм.

Гэхдээ өчигдөр эдгээр хоёр компанийн хоёулангийн хувьцааны үнэ уналттай байсан нь Италид болж буй улс төрийн хямралаас үүдэлтэй байв. Италийн улс төрийн хямрал нь Евро бүсийн эдийн засгийг доргиож байгаа.

Майкрософт, Google хоёр технологийн хэд хэдэн салбарт шууд өрсөлдөгчид юм. Тухайлбал хиймэл оюун (AI), үүлэн тооцоолол (cloud computing) зэрэг орчин үеийн өндөр технологийн салбаруудад тэд ширүүн өрсөлдөж байна.

 

Эх сурвалж: Tech insider