Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: 2019 оны улсын төсөв батлахад иргэдийн оролцоог хангах боломж бүрдлээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Иргэдийн төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын зүгээс цаашид УИХ-д төсөв өргөн барихдаа Иргэдийн төсөв хэмээх тоонуудыг төсөвт суулгаж байх юм байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/844836755701894/

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын зорилго нь "Иргэдийн төсөв-2018" номыг танилцуулах юм. 2019 оны төсвөөс эхлэн төсвийг боловсруулах, батлах, хяналт тавихдаа иргэдийн оролцоог бүрэн хангах боломж бүрдэж байна. 

УИХ-аар төсөв батлагдаад баахан тоо яригддаг. Тэгвэл Иргэдийн төсөв номонд улсын төсвийг юунд зарцуулж байгаа талаар энгийн, ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдээлэлийг багтаасан.

 

Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас Монгол Улсын төсвийн ил тод байдалд үнэлгээ өгч, 100 гаруй улсаас 46-д жагсаад явж байна. Цаашдаа төсвийг оновчтой зарцуулахад яах аргагүй ард иргэдийн оролцоо их чухал байгаа" гэв.

АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П. Микаллер "Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа "Иргэдийн төсөв" арга хэмжээний нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Илүү ил тод байх чиглэлээр Монгол Улс томоохон алхам хийж байна гэж ойлгож болно.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Сангийн яам төсвийг ил тод болгох чиглэлээр ажил хийх сонирхолтой байгааг бид олж мэдээд АНУ-ын Төрийн департаментад хандан дэмжлэг хүсч өнөөдөр та бүхний гар дээр "Иргэдийн төсөв-2018" ном хүрлээ.

Өнөөдөр танилцуулагдаж байгаа "Иргэдийн төсөв-2018" Засгийн газар юу хийж байгаа талаар илүү их ойлголт өгнө гэж найдаж байна. 

Саяхан татварын хуулинд өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтээс санал авсан нь ил тод байх үйл явц ямар үр ашигтай байж болох вэ гэдгийг харуулсан. Цаашид ил тод байдлыг чухалчлан хэрэгжүүлснээр ардчиллаа хамгаалаад зогсохгүй гадны хөрөнгө оруулагчдыг татах нөхцөл бүрдэнэ. 

Бид цаашдаа иргэдийн төсвийг боловсруулахад Сангийн яамтай хамтран ажиллана" гэв.