Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дондогдулам хатны дурсгалын газраас иргэдэд олгосныг цуцалжээ

ikon.mn
2018 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн Засаг дарга захирамж гаргаж тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьтын зусланд байрлах Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын дэргэд газар эзэмших зөвшөөрөл авсан иргэдийн газар эзэмших гэрчилгээг цуцалжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж.

Дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Дондогдуламын дурсгалд зориулсан газрын дэргэд газар эзэмших зөвшөөрлийг цуцалжээ.

Цаашид ажлын хэсэг “Улсын Эх Дагина Дондогдулам хатанд холбогдох дурсгалын түүхэн үнэ цэнэ, ач холбогдлын талаар судалгаа шинжилгээний дүгнэлт гаргах, дурсгалт газрын хамгаалалтын бүс тогтоох, байршлын цэгийг тодорхойлохоор ажиллаж эхэлсэн байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУСЯам, Соёл, урлагийн газар, МХЕГазар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, СБД-ийн Газрын алба, Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон музей, Улаанбаатар хотын музейн зохих албан тушаалтан, мэргэжилтэнүүд ажиллаж 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Их Дагина Дондогдулам хатны дурсгал”-ийн өнөөгийн байдалтай танилцаж дүгнэлт гаргажээ.

 

Эх сурвалж: БСШУСЯ