Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Залгидаг төхөөрөмжөөр өвчнөө оношилж, гар утсаар мэдээллийг нь авна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтэд нэгэн залгидаг капсул зохион бүтээсэн нь дотроо бяцхан электроник төхөөрөмж, генийн инженерчлэлээр бий болгосон олон сая эсийг агуулдаг ажээ.

Удахгүй энэхүү шинэ төхөөрөмжийн тусламжтайгаар хүний өвчнийг оношилдог болох гэнэ. Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн (MIT) хэсэг судлаачид энэхүү залгидаг төхөөрөмжийг саяхан гахайн дээр туршиж, гэдэс дотрын өвчнийг нь амжилттай оношилж чаджээ.

Уг туршилтын үр дүн өчигдрийн “The Journal Science” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Амьтан дээр олон удаа туршсаны дараа түүнийг хүний ходоодны шарх, үрэвсэл, бүдүүн гэдэсний хорт хавдрыг илрүүлэхэд ашигладаг болох гэнэ.

Энэ бол залгидаг эрүүл мэндийн төхөөрөмжийн хөгжлийн сүүлийн жишээ юм. Харин MIT-ийн судлаачид генийн инженерчлэлийн аргаар бүтээсэн эсийг мэдрэгч болгон анх удаа ашиглажээ.

Уг эсүүд нь өвчнийг мэдрээд гэрэлтдэг юм байна. Ингэснээр капсул дотрох электроник хэсгүүд ажиллаж, гар утсанд мэдээлэл дамжуулах ажээ.

 

Эх сурвалж: Associated Press