Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол шуудан” ХК-иас “Нэг зорилго-нэг баг” уриан дор нийт ажилтнуудын хурлаа зохион байгууллаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“Монгол шуудан” Хувьцаат Компани өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд “Нэг зорилго-нэг баг” уриан дор нийт ажилтнуудаа хамруулсан томоохон  хэмжээний хурлыг 2018 оны тавдугаар сарын 18-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд  амжилттай зохион байгууллаа.

“Монгол Шуудан” компанийн удирдлагын баг, нийт ажилтнууд ирээдүйд хамтдаа хүрэхээр тэмүүлж буй Эрхэм зорилго, Хэтийн зорилго, Үнэт зүйлсээрээ нэгдэж компанийн 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт болон  цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон шинэчлэлүүд, тухайлбал бүтээмж дээшлүүлэх 5C, кайзен санал, Чанарын дугуйлангийн үйл ажиллагааг компанидаа албан ёсоор, үе шаттайгаар нэвтрүүлэхээр болсон байна.

Эргэн сануулахад “Монгол Шуудан” ХК нь 2017 оноос Ри брэндингийн ажлыг эхлүүлсэн бөгөөд хэрэглэгчийн үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилгоор шуудангийн үйлчилгээний салбаруудын өнгө төрхийг шинэчлэх ажлыг амжилттай эхлүүлжээ.

Мөн хэрэглэгчийг дээдэлсэн, найрсаг үйлчилгээг нэвтрүүлэхээр Сингапур улсын туршлагаас судалж “Харилцаа-үйлчилгээний стандарт”-аа шинэчилж амжилттай хэрэгжүүлж байгаа аж.

Тус хуралд “Монгол Шуудан” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Бизнес төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Тэлмэн, Шуудангийн технологи хариуцсан дэд захирал Б.Наранбат болон бусад удирдлага, нийт ажилтнууд хамрагдсанаараа өргөн цар хүрээг хамарсан байна.