Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Европын парламент Марк Зукербэргийг байцаахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар өнөө шөнийн 12:15 цагт Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг Европын парламентын гишүүдийн асуултад хариулах ажиллагаа эхлэхээр болжээ.

Евро парламентын ерөнхийлөгч Антонио Таяни өчигдөр өглөө Зукербэргийн сонсголыг олон нийтэд вэб стриминг хийж үзүүлэхээр болсныг зарласан байна.

Эхэндээ Фэйсбүүкийн захирал хаалттай хаалганы цаана уулзах хүсэлтэй байсан боловч олон нийтийн шаардлагаар нээлттэй явуулахаар болжээ.

Энэ удаагийн сонсгол Фэйсбүүк, Европын Холбоо хоёрын дунд байгаа үл ойлголцлыг арилгах ач холбогдолтой болно гэж ажиглагчид дүгнэж байна.

Гэвч нөгөө талаар урилгыг нь олон удаа буцаасан Британий парламентын гишүүдийг бухимдуулах алхам болж байгаа юм. АНУ-ын конгрессын гишүүдийн өмнө байцаагдсаных нь дараа Британий хууль тогтоогчид хэд хэдэн удаа Зукербэргийг Лондонд урьсан боловч тэр хүлээж аваагүй.

Британий Cambridge Analytica компани Фэйсбүүкийн олон сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хулгайлж, улс төрийн үйл ажиллагаанд ашигласан хэрэг өнгөрсөн гуравдугаар сард илэрсэн юм.

Эдгээрийн дотор Британий нэг сая хэрэглэгчийн мэдээлэл байсан гэдэг. Мөн 2016 онд болсон Brexit буюу Европын Холбооноос Британийг гаргах бүх нийтийн санал асуулгын үр дүнд Фэйсбүүк сүлжээг нөлөөлсөн гэж олон хүн үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian