Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN

Гадаад харилцааны яаманд

09:00- 12:00 цагийн хооронд Төрийн үйлчилгээнд блокчейн технологи ашиглах, цахим засаглал бий болгох асуудлаар хэлэлцүүлэг хийнэ. Блокчейн технологийг нэвтрүүлсэн Азийн орны төлөөлөл монгол улстай туршлагаа хуваалцана.

МУИС дээр 

09:00 цагаас "МУИС-иар аялья" өдөрлөг МУИС-ийн 1-р байны гадаа талбайд эхэлнэ. Уг өдөрлөгөөс МУИС-д элсэн орох тухай, сургалтын хөтөлбөрийн талаар, сургалтын төлбөр, хяналтын тоо, оюутныг дэмжих үйчилгээ, тэтгэлгийн тухай гээд сургуулийн талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой.

ШУА-ийн 3 давхар 303 тоотод

10:00 цагаас "Зүрх судасны өвчний тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам" хэлэлцүүлэг болно. Энэ үеэр монголын нэр хүнд бүхий эмнэлэг, сургуулийн зүрхний чиглэлийн мэргэжилтнүүд зүрхний өвчин судлалын асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. 

НЦГ-ын 108 тоотод 

10:00 цагт Цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны "А" танхимд

10:00 цагт Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдана.

Богд хааны ордон музейд 

11:00 цагаас "Олон улсын музейн өдөр"-т зориулан дэглэсэн "Эрдэнэсийн сан" үзэсгэлэнгийн нээлт болно.

Дуурь бүжгийн эрдмийн театрт 

11:00 цагаас МОНГОЛ УЛСАД ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСНИЙ 77 ЖИЛ, МОНГОЛ УЛС ГАЗРЫН ТОС ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛСНИЙ 20 ЖИЛИЙН ОЙ-н арга хэмжээ болно. 

Засгийн газрын авто бааз /Баянбүрд төвийн зүүн талд/-д

11:00 цагаас Онцгой байдлын газрын алба хаагчид галын аюулгүй байдлын нэгдсэн сургуулилт хийнэ. 

“Ард” санхүүгийн нэгдлийн байранд. (“Туушин” зочид буудлын ард)

11:00 цагаас “Эдийн засгийн форумыг хэрхэн үр дүнтэй болгох вэ” сэдэвт хэлэлцүүлэг болно. Тавдугаар сарын 21-22-нд Монголын Эдийн засгийн чуулган “Хүчээ нэгтгье!” уриан дор Төрийн ордонд болох гэж байна. Чуулганы өмнө эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Эдийн засгийн форумыг хэрхэн үр дүнтэй болгох вэ” хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.