Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гудамжинд яваа бүсгүйчүүдэд сээтэгнэсэн эрчүүдийг Францын хуулиар торгодог болно

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Гудамжинд яваа бүсгүйчүүдийг өдөж хоргоох үйлдэл гаргасан эрчүүдэд 750 евро хүртэл торгууль оноох хатуу хуулийн төслийг Францын Үндэсний Ассемблей өчигдөр дэмжжээ.

Олон нийтийн газарт тааралдсан эмэгтэйд сээтэгнэсэн үг хэлэх, үйлдэл үзүүлэх төдийд бэлгийн дарамт үзүүлсэнд тооцохоор болсон байна. Францын ерөнхийлөгч Эммануал Макрон уг хуулийг “эмэгтэйчүүд гадуур явахдаа айхгүй байх” боломжийг хангаж байгааг онцолж, сайшаажээ.

Торгуулийн хэмжээ 90-750 еврогийн хооронд байхаар хуульд тусгасан байна.

Хэдийгээр хууль тогтоогчдын олох нь үүнийг дэмжсэн ч зарим нь шүүмжилж байгаа аж. Тухайлбал хэт барууны үзэлтэй хууль тогтоогч Эммануэл Менард уг хуулийг эрчүүдийн эрх ашгийг хэт хавчсан явдал гээд дэлхийд алдартай “Франц маягийн романс” төгсгөл болж байгааг анхааруулжээ. Харин Францын хүйсийн тэгш эрх хаиуцсан сайд Марлен Шиаппа энэ хуулийг нэг нэгэндээ сээтэгнэх явдлыг бүрэн хориглох, “франц дурлал”-ын соёлыг устгах зорилгогүй, харин харилцан зөвшилцөл чухал болохыг баталгаажуулж байгааг тайлбарласан юм.

Одоо шинэ хуулийн төслийг тус улсын Сенат хэлэлцэж, дэмжсэний дараа хэрэгжих шатандаа орох гэнэ.

 

Эх сурвалж: Reuters