Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

HTC анхны блокчэйн технологид суурилсан гар утсаа гаргах гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Технологийн компаниуд блокчэйн технологи руу эхний алхамаа хийж эхэлсний сүүлийн жишээ нь Тайваний гар утас үйлдвэрлэгч HTC болж байна.

Тус компани блокчэйн технологи бүхий шинэ Андроид гар утас гаргах гэж байгаа ажээ. Exodus нэртэй уг бүтээгдэхүүн үйлдвэрээсээ крипто валютын универсаль хэтэвч (wallet) болон бусад decentralized аппликэшнуудтай байх гэнэ.

Эхний ээлжинд Exodus нь биткоин, этериум зэрэг крипто валютуудыг дэмжих ба цаашдаа бусад блокчэйн платформ, сүлжээнүүдтэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

HTC-ийн зорилго нь энэхүү гар утсаа “node” болгосон өөрийн блокчэйн сүлжээ бий болгож, хэрэглэгчид нь хоорондоо крипто валют арилжих боломжийг нээх юм.

Бас Exodus гар утсыг крипто валютаар худалдаж авах боломжийг судалж байгаа гэнэ. Одоогоор шинэ гар утасны үнэ тодорхой болоогүй байна.

HTC Vive бүтээгдэхүүнийг санаачлагч Филл Чэн шинэ төслийг ахлах ажээ. Саяхан Фэйсбүүк компани дотоод бүтэцдээ блокчэйн технологи хөгжүүлэх нэгж шинээр байгуулсан. Тэгвэл Филл Чэний шинэ албан тушаал “decentralized chief officer” байх тухай эх сурвалжууд мэдээлж байна.

HTC Exodus нь дэлхийн хоёр дахь блокчэйн технологид суурилсан гар утас болох юм. Анхны ийм утсыг Sirin Labs компани Finney нэртэй гаргаж байсан ба хүмүүст крипто валют хадгалах, гүйлгээний шимтгэлгүйгээр хэрэглэх боломжийг олгож байв.

Энэ утасны зах зээлд зарагдах үнэ $1,000 байжээ.

 

Эх сурвалж: The Verge