Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг: тулгамдсан асуудал" сэдэвт хурал болно

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д

09:00 цагт “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг: тулгамдсан асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хурал эхэлнэ.

Сүхбаатарын талбайд

9:00 цагаас Эрүүл мэндийн салбарын АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ үргэлжилнэ. 

Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд

09:00-15:00 цагийн хооронд Монгол улсад хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах INSPIRE стратeгийн хэрэгжилтийн талаарх үндэсний зөвлөгөөн болно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

9:30 цагаас “Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурал болно.

Үндсэн хуулийн цэцийн байранд

9:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

Blue skyd-д

09:30-13:30 цагийн хооронд Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх арга зам сэдэвт сургалт болно.

НМХГ-ын хурлын танхимд

10:30-аас Он гарснаас хойш гүний гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн импортын бараа бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийнэ. 

 НЦГ-ын 108 тоотод

11:00 цагаас Ерөнхий боловсролын сургуулиудын 2017-2018 оны төгсөлтийн эрдмийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Эрдмийн баяр” арга хэмжээг нийслэл хотын хэмжээнд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагаас “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ-2018” олон улсын үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ зохион байгуулах гэж байгаа талаар ХХААХҮЯ, МҮХАҮТ, Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газраас холбогдох албаныхан мэдээлэл өгнө. 

“Интерном” их дэлгүүрийн төв салбарт

12:00 цагаас Монголын гол, гол улстөрчдийн талаар тун хоржоонтой, ёжтой, нүцгэн үнэнийг уудлан дэлгэсэн 16 хөрөг, памфлет бүхий “Гол тоглогч” номын нээлт болно. 

Нийслэлийн Боловсролын газрын 202 тоот өрөөнд

15:00 цагаас Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газраас хамтран зохион байгуулсан "Бид эрчим хүчээ хэмнэж чадна” хүүхдийн гар зургийн уралдаанд тэргүүлсэн сурагчдын шагналыг  гардуулна.