Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Бүрэн цутгамал” ХХК-ийн мэдэгдэлд ӨГСӨН ТАЙЛБАР

ikon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Д.Батдэлгэрийн олон нийтэд тарааж буй мэдээлэлтэй холбоотойгоор “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжингаас тодруулга авлаа. 

-“Бүрэн цутгамал” ХХК таныг барилгын ажлаас хөөж явуулсан гэж олон нийтэд мэдэгдээд байгаа. Энэ асуудал дээр тайлбар хийнэ үү?

-“Сант” сургуулийн зүгээс барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй байсан ч 2013 оны 10 сарын 21-нд “Бүрэн цутгамал” ХХК гэрээгээ цуцалж байгаагаа албан бичгээр мэдэгдээд, барилгын ажлаа орхиод явсан. “Бүрэн цутгамал” ХХК үндэслэлгүйгээр гэрээгээ цуцалсныг Баянзүрх дүүргийн шүүх тогтоосон байгаа.

-Та бүхэн тус компанийн хийж гүйцэтгэсэн ажлынх нь хөлсийг өгсөн үү?

-“Сант” сургууль “Бүрэн цутгамал” ХХК-ийн ажлын хөлсийг цаг тухайд нь төлж байсан. Гурван сарын хугацаанд нийт 1 тэрбум 200 орчим сая төгрөгийг шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогддог. Б.Батдэлгэр шүүх дээр дансаар мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг ч шүүхээс гарахаараа ажлын хөлсөө аваагүй гэж олон нийтэд зарладаг. 

-Барилгын цахилгааны ажлыг чанаргүй гэж шүүхэд өгчихөөд, чанартай гээд улсын комисст хүлээлгэж өгсөн гэдэг. Энэ талаар?

-“Бүрэн цутгамал” ХХК-ийн чанаргүй хийсэн цахилгааны ажлыг “Монхорус Электрик” ХХК-иар шинээр хийлгэж улсын комисст хүлээлгэж өгсөн. 

Бид энэ үеэр “Сант” сургуулийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнээс хэргийн талаар тодруулахад “Д.Батдэлгэр нь “Сант” сургуулийн барилгын ажилтай холбоотой хэргээр өнгөрсөн хугацаанд нэг ч өдөр ял эдэлж байгаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх гэм бурууг нь тогтоогоод Өршөөлийн хуульд хамруулж шийдсэн” гэж мэдэгдсэн юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.