Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эхийн эндэглэл энэ оны эхний 4 сард өмнөх оноос 40 хувиар нэмэгджээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Үндэсний Статистикийн хорооноос /ҮСХ/ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний дөрвөн сарын үзүүлэлтийг танилцууллаа. Мэдээллээс эрүүл мэндийн салбарт гарсан онцлох өөрчлөлтүүдийг танилцуулъя.


Улсын хэмжээнд 2018 оны эхний 4 сард 25,140 эх амаржиж, 25,310 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2,500 (11.0%)-гаар, амьд төрсөн хүүхэд 2,520 (11.1%)-иор тус тус нэмэгдсэн байна. Энэ оны 4 дүгээр сард 6,584 эх амаржиж, 6,639 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 32 (0.5%)-оор, амьд төрсөн хүүхэд 15 (0.2%)-аар буурсан байна.

1,000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний 4 сард 15 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр буурсан байна.

Эхийн эндэглэл 2018 оны эхний 4 сард 7 болж, өмнөх оны мөн үеэс 2 (40.0%)-оор нэмэгдсэн байна. Харин 100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 28 болж, өмнөх оны мөн үеэс 6-гаар нэмэгджээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний 4 сард 13,418 болж, өмнөх оны мөн үеэс 3,298 (19.7%)-аар буурсан байна.

Гэхдээ энэ дундаа цусан суулгаар өвчлөгчид 529 (90.6%)-өөр, мөөгөнцөрөөр өвчлөгчид 31 (5.7%)-ээр, тэмбүүгээр өвчлөгчид 92 (4.4%)-оор тус тус өсжээ.