Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ганц бие, өндөр настны гэрт нууцаар хагас жил амьдарсан залуу Японд баригджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Хёго мужийн Химежи хотод амьдардаг 90 настай ээжийгээ эргэж ирсэн эрэгтэй гэрийнх нь хоёр давхраас хачин чимээ сонссон байна.

Улмаар тэр дээд давхар гарч харахад 20 орчим насны танихгүй залуу унтаж байжээ. Даруй цагдаа дуудсанаар уг залууг сэрээн баривчилж, шалгаж эхэлсэн байна.

Байцаалтын дүнд сэжигтэн залуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш өндөр настны гэрт мэдэгдэлгүй нууцаар амьдарч байсныг илрүүлжээ. Хараа, сонсгол муутай өндөр настан хөл муутайн улмаас гэрийнхээ хоёр давхарт гардаггүй байсан нь ийм боломж олгосон байна.

Залуугийн бусдын гэрт толгой хоргодох болсон шалтгааныг бүрэн тодруулсны дараа ямар шийтгэл оноохыг шийдэх гэнэ.

Амьдралын өртөг өндөр Япон оронд ялангуяа залуус амьдрах байргүйн улмаас 24 цагийн интернэт кафед толгой хоргодох явдал түгээмэл байдаг.

Мөн Японы хүн ам хөгширч, харах хандах хүнгүй ахмадуудын тоо нэмэгдэж байгаа нь дээрх хэргийг гарахад нөлөөлсөн бололтой.

 

Эх сурвалж: Japan Today