Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Зон Олны намын дарга болон ХҮН намын шинэчилсэн дүрмийг Дээд шүүх бүртгэв

ikon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Зон Олны нам нь ээлжит Бага хурлаа  2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хуралдуулж, намын дарга П.Очирпүрэвийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, Г.Эрдэнэтөгсийг намын даргаар сонгосон ба шинээр сонгогдсон даргыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргажээ.

Улсын Дээд шүүх хүсэлтийг өнөөдөр хэлэлцлээ.

Шүүхээс намын даргыг шинээр сонгосон Зон Олны намын ажиллагаа Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзэж, хүсэлтийг хангаж бүртгэсэн байна.

Мөн өнөөдөр Хөдөлмөрийн Үндэсний намын шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцлээ.

Хөдөлмөрийн Үндэсний намын 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус Их хурлаар баталсан намын шинэчилсэн дүрэм нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын шинэчилсэн дүрмийг бүртгэв.

 

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх