Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн нээлт болно

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN

Блью Скай зочид буудлын Топаз танхимд 

09:00 цагт Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг мэдээлэл холбооны оператор компаниудад нэвтрүүлэх ёслолын арга хэмжээ болно. 

Хууль зүйн үндэсний хүрээлэнд

10:00 цагаас Бүгд найрамдах Турк улсын дээд шүүхийн ерөнхий прокурорын орлогч прокурор Халил Адигүзэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлагуудтай уулзалт хийж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт “Хөх Монгол” бүлгэмээс Хятад иргэдийн гар хөл болсон тмоохон улстөрчдийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ. 

Үндэсний түүхийн музейд

10:30 цагаас Монголчуудын төлбөрийн хэрэгсэл эдүгээгээс өнөөг хүртэл үзэсгэлэн нээнэ. 

Хэвлэлийн хүрээлэнд 

11:30 цагаас Дөрвөн хүүхдийн аав А.Гандүгэр нь хөл өлмийн хэсгээрээ үхжиж эхэлсэн тул яаралтай судасны хагалгаанд орох болсон. Түүний хүүхдүүд /04-18 настай/ хандив тусламж гуйж хэвлэлийн бага хурал зарлалаа. 

UB mart их дэлгүүрийн дөрвөн давхарт АЗХ-ны хурлын зааланд

11:30 цагаас Ардчилсан намаас зохион байгуулж буй "Монголоо сонсъё" үндэсний аяны нээлт болно. 

 Үндэсний Хөгжлийн Газрын 3 давхрын хурлын танхимд

14:00 цагт “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн нээлтийн ажиллагаа болно. 

СБД 9-р хороо, Баянбүрдийн тойрогт

15:00 цагт Геодези, усны барилга байгууламжийн газраас Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст контейнер буулгаж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцож, албадан нүүлгэж, хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлнэ.