Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ник Коллисон зодог тайлахаар шийдснээ албан ёсоор зарлалаа

SPS телевиз
2018 оны 5 сарын 11
SPS
Зураг зураг

Оклахома Сити Тандер багийн самбарын тоглогч Ник Коллисон зодог тайлахаар шийдсэн гэдгээ өнөөдөр албан ёсоор зарлалаа. Тэрээр НБЭ-д 15 улирал тоглохдоо 910 тоглолтод оролцож, 5.9 оноо, 5.2 самбараас бөмбөг авалт, 1 оновчтой дамжуулалт дунджилжээ. Мөн плэйоффын 91 тоглолтод оролцож 4.3 оноо, 3.8 самбараас бөмбөг авалт дунджилсан байна.

Түүний хувьд карьерынхаа турш нэг багт тоглосон цөөн тоглогчдын нэг билээ. Тэрээр 2003 оны драфтын 12 дах сонголтоор Сиатл Суперсоникс багт очиж байсан юм. Хожим Сиатл Суперсоникс баг Оклахома хот руу нүүж Тандер нэртэй болсон билээ.

Ник Коллисон Тандер багийн түүхэнд оролцон тоглолтоороо 2 дугаар байр, оновчтой дамжуулалтаар 4 дүгээр байр, хаалтаар 4 дүгээр байр, самбараас бөмбөг авалтаар 5 дугаар байр, бөмбөг таслалтаар 5 дугаар байр, оноогоор 6 дугаар байранд бичигдэж байгаа юм.

Зураг