Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

92 настай Махатхир дэлхийн хамгийн ахмад ерөнхий сайд болж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Лхагва гарагт Малайзад болсон парламентын сонгуульд 92 настай Махатхир Мохамадын тэргүүлсэн сөрөг хүчний эвсэл ялалт байгуулж, засгийн газраа байгуулах боломжтой болсон.

Энэ ялалт нь Малайзыг Британий колоничлолоос хойш тасралтгүй 60 гаруй жил эрх барьсан Барисан Насионал намыг парламентын цөөнх болгосон юм.

Махатхир нь 1981-2003 онд Малайзийн ерөнхий сайд байхдаа хатуу дэглэм тогтоож, дарангуйлагчид тооцогдож байв.

Одоо тэр дахин ерөнхий сайдын тангараг өргөхөөр болж байна. Ингэснээр Махатхир Мохамад нь манай дэлхийн хамгийн өндөр настай удирдагч болох юм. 92 настай Британий хатан хаан Элизабет түүнтэй зэрэгцэж байна.

Гэхдээ Махатхир бүх ард түмнээс сонгогдсон удирдагч гэдгээрээ онцлог юм.

 

Эх сурвалж: Reuters