Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдоржийг байцаав уу, яллагдагчаар татав уу?

Л.Хэрлэн
2018 оны 5 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг сэтгүүлчдийг тагнасан, чагнасан гэх үндэслэлээр ТЕГ дуудаж байцаасан гэх мэдээлэл өчигдөр цацагдав.

Үүнээс өмнө буюу өнгөрсөн сарын 26-нд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бясман олон нийтэд мэдээлэл хийхдээ “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн эрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос хэргийг хянан, шалгаж байгаа” гэсэн.

Тэгвэл энэ хэргийн захиалагч нь Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг хэмээн хэвлэлүүд нэлээд эртнээс бичиж байсан юм. ТЕГ түүнээс өчигдөр байцаалт авсан уу, яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зуруулсан уу гэдэг тодорхойгүй байна.

Зураг