Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 2018 оныг “Жуулчны жил” болгон зарлах ёслолын үйл ажиллагаа, үзэсгэлэн болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Бишрэлт” зочид буудлын хурлын зааланд

10:00 – 12:00 цагт  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь нийслэлийн 7 дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулна.

НЗДТГ-ын "А" зааланд

10:00 цагаас Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт хийгдэж буй ажлын явцын талаарх хурал болно.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 701 тоот

11:00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран хэвлэлийн хурал зохион байгуулна.

Тус хурлаар Солонгосын визний нөхцөлийн талаар мэдээлэл өгөхөөс гадна виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэж байгаа асуудлын талаар, түүнийг шийдвэрлэх чиглэлд дээрх байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл өгнө. Хоёр улс хооронд харилцан зорчих иргэдийн тоо жилд 150 мянга орчим байдаг бол БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-нд өдөрт 900 орчим иргэн тус улс руу зорчих хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг гэсэн статистик бий. Гэвч виз мэдүүлэгчдийн зүгээс 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж бусад виз мэдүүлэгчдээ давхар хохироогоод зогсохгүй өөрсдөө зорчих эрхээ хязгаарлуулж, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээхэд хүрдэг байна.

Shangrila зочид буудалд

11:00 цагт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын кулинарын холбоо нийгэмлэг хамтран 2018 оныг “Жуулчны жил” болгон зарлах ёслолын үйл ажиллагаа, үзэсгэлэн яармагийг зохион байгуулна. 

Нийслэлийн иргэний танхимд

11:00 цагт Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид нийслэлийн цагдаагийн газартай хамтарсан сургалт зохион байгуулна. 

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагаас Шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин улсын дундаж цалингаас 35-40 хувь доогуур байна. Энэ асуудлаар ШУ-ны байгууллагуудын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос мэдээлэл хийж тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж буйгаа мэдэгдэнэ.

МУБИС-ийн төв байрны 201 тоотод

14:00 цагаас МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 2018 оны эхний хагаст боловсруулж нийтлүүлсэн сурах бичиг, ном, гарын авлагыг танилцуулах “Номын нээлт”-ийн үйл ажиллагаа болно. 

Хүүхэд харагч нарт зориулсан гарын авлага, Тусгай хэрэгцээт боловсролын үндэс, Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл,Том ном (бага насны хүүхдэд зориулсан, боловсролын орчинд хүчирхийллээс ангид хөгжлийн эерэг харилцааг төлөвшүүлэх агуулга, арга зүй бүхий эхний 4 цуврал ном).

Нийслэлийн гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхай аврах ангиас “Уурхай, уулын үйлдвэрлэлийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангуулахад тулгамдаж буй асуудал” сургалт, хэлэлцүүлгийг  зохион байгуулна.