Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвлөлтийн баатар хотуудын дурсгалд зориулж мод тарьж, цэцэг өргөлөө

ikon.mn
2018 оны 5 сарын 9
iKon.MN

Аугаа их Эх орны дайны ялалтын 73 жилийн ойг тохиолдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хамт олон өнөөдөр вокзалын дэргэдэх монгол-оросын найрамдлын  цэцэрлэгт хүрээлэнд 2000 гаруй бут, сөөг, мод тарилаа.

 
 
 

Энэ үеэрээ Москва, Ленинград зэрэг зөвлөлтийн баатар хотуудын дурсгалд зориулж 9 гацуур мод суулгалаа.

 
 
 

Дараа нь Зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын болон маршал Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.   

 
 

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хамт олон жил бүр аугаа их Эх орны дайны ялалтын ойг орос анд нөхөдтэйгээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Тус нийгэмлэг нь монгол оросын найрамдалт харилцааны амьд түүх бөгөөд  найрамдал, хамтын ажиллагааны нандин хэлхээг залгамжлан авч яваа цорын ганц баялаг түүхтэй хамт олон юм.

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН