Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

М.Гансэлэм: Бага тойруу орчмыг "Жишиг гудамж" болгоно

Т.Сайхан, Зууны мэдээ
2018 оны 5 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх гудамжийг “Жишиг гудамж” болгон тохижуулж байгаа талаар Захирагчийн ажлын албаны Тохижилтын бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Гансэлэмээс тодрууллаа.

-Нийслэлд жишиг гудамж байгуулах ажил өрнөж байна. Энэ жил ямар тохижилт хийхээр төлөвлөөд байна вэ?

-Зүлэгжүүлэлт хийх, ургамлан хашлага тарих, 950 метр үргэлжлэх туслах замыг өргөтгөх, 150 автомашины зогсоол байгуулах, явган хүний зам тавих ажлыг хийж байна. Үүнтэй холбогдуулан тохижилтын ажлын трасст орсон 24 ТҮЦ, нэг объектыг буулгах ажлыг Нийслэлийн газрын албатай хамтран зохион байгуулсан.

-Нийслэлээс хэдэн төгрөг зарцуулсан бэ?

-“Жишиг гудамж” байгуулахад тухайн орчинд байгаа байгууллага өнгө үзэмжээ сайжруулах ёстой. Тэд өнгө үзэмжээ хэдээр сайжруулж байгаа нь тодорхой бус. Тиймээс “Жишиг гудамж”-ийг хэдэн төгрөгөөр байгуулдаг нь харьцангуй хөрөнгө оруулалт гарна. Ажлыг төр, хувийн хэвшил хамтран ажилласан тохиолдолд илүү үр дүнтэй байдаг. Нийслэлээс “Жишиг гудамж”-ийн тохижилтын ажилд 400 орчим сая төгрөг зарцуулсан.

-Өөр хаана жишиг гудамж байгуулах вэ?

-Жил бүр “Жишиг гудамж” байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Өнгөрсөн жил Энхтайваны өргөн чөлөө орчмын ногоон байгууламжийн ажлыг цогцоор нь хийсэн. Мөн X хороололд “Жишиг гудамж” байгуулсан. Сөүлийн гудамж, Соёлын төв өргөөний арын гудамжийг тохижуулсан. Удахгүй Бага тойруу орчмыг “Жишиг гудамж” болгоно.

Зураг