2019/08/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
19:00
S30
15°
20:00
S29
13°
21:00
S26
12°
22:00
S29
11°
23:00
S29
10°
00:00
S29
10°
01:00
S29
02:00
S29
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шунхлай группийн спортын их наадам амжилттай зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 7
Сурталчилгаа

Шунхлай группын 3 дахь удаагийн Спортын их наадам Шунхлай компанийн 25 жилийн ой, Шингэн хүнсний бизнесийн нэгдэл амжилттай хийгдсэн тэмдэглэлт үйл явдлуудыг тохиолдуулан “НЭГДМЭЛ СЭТГЭЛГЭЭТЭЙ НӨХӨРСӨГ ХАМТ ОЛНЫГ БИЙ БОЛГОХ” уриан дор зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн Спортын их наадамд группын 20 гаруй компанийн 3,800 гаруй ажиллагсадаас шалгарсан 640 гаруй тамирчид нийт 8 багт хуваагдаж спортын 9 төрлөөр, 217 багц медалийн төлөө өөрсдийн оюун ухаан, хүч чадал, хурд, уран мэхийг уралдуулан өрсөлдлөө.

Тэмцээнд нэгдсэн дүнгээр “АПУ ХК”-ийн “Төгс” баг тэргүүлж, хоёрдугаар байрт “Скайтел” компанийн баг, гуравдугаар байрт “Шунхлай” компанийн баг тус тус шалгарлаа.

 

Шунхлай группын Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр нь жилээс жилд улам бүр өсөн нэмэгдэж байна. 2017 онд тус группын компаниуд нийтдээ 251 тэрбум төгрөгийн  татварыг улсад төлжээ.

Түүнчлэн, 2017 оны шилдэг 100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Шунхлай группээс АПУ ХК, АПУ Трейдинг ХХК, Шунхлай ХХК, Спирт бал бурам ХХК, Скайтел ХХК, СББ трейд ХХК, Шунхлай трейдинг ХХК зэрэг нийт 7 компани шалгарсан байна.

 

“АПУ ХК”-ИЙН НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЧ, СПОРТ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР, СПОРТЫН ИХ НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН ДАРГА, У.А Д.ГАНХУЯГ:
“Шунхлай группын 25 жилийн ой, шингэн хүнсний бизнес нэгдлийн хүрээнд явагдсан гурав дахь удаагийн Спортын их наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 20 гаруй байгууллагын баг тамирчид спортын 9 төрөлд өрсөлдөж дүнгээ гаргалаа. Мөн энэ удаагийн спортын наадам үндэсний бөх, шагайн харвааны төрлөөр баг тамирчид хүч чадал, цэц мэргэнээ сорин өрсөлдлөө” хэмээн ярилаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x