Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Японд “галзуу хулгана” агаарт гацаж, 64 хүн хоёр цаг хүртэл хугацаанд дүүжлэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Японы Осака хотын “Universal Studio Japan” паркийн “Нисдэг луу” нэртэй тоглоом өчигдөр агаарт хурдлах замдаа гацсанаас 64 хүн хоёр цаг хүртэл хугацаанд толгойгоороо доош харж дүүжлэгджээ.

Паркийн захиргааны мэдэгдэлд “Нисдэг луу”-ны хоёр цуваа тэрэг 1,100 метр урт аялалынхаа замын дунд газраас 30 метрийн өндөрт гацсаныг баталсан байна.

“Алтан долоо хоног” гэгддэг амралтын үе тохиож байгаа тул тоглогч олонтой байсан гэнэ. Дүүжлэгдсэн тоглогчдын хамгийн сүүлийн хүнийг хоёр цагийн дараа буулгажээ.

Паркийн захиргаа хүмүүсээс уучлал гуйж, төмөр зам дээрх хөдөлгүүрийг зохицуулагч төхөөрөмжинд асуудал гарснаас гацсаныг тайлбарласан байна.

Өдрийн 4:45 цагт уг техникийн асуудал гарч, засварласны дараа оройн 7:00 цагт “Нисдэг луу” дахин ажиллаж эхэлжээ.

Уг тоглоомыг “Universal Studio Japan” парк 2016 оны гуравдугаар сард ажиллуулж эхэлсэн ба өнгөрсөн оны найм, есдүгээр саруудад мөн ийм алдаа гарч, хүмүүсийг агаарт дүүжилж байсан гэнэ.

"Нисдэг луу" хэрхэн агаараар дүүлдгийг харуулсан дүрс бичлэг:

Эх сурвалж: Kyodo News