Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Зээлийн батлан даалтын сантай Капитрон банк хамтран ажиллахаар боллоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийг Зээлийн батлан даалтын сантай хамтран хэрэгжүүлэгч банкаар Капитрон банк шалгарлаа.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны гэрээнд Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал П.Чандмань болон Капитрон банкны гүйцэтгэх захирал Л.Ариунаа нар гарын үсэг зурж, хамтран ажиллаж эхлэлээ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр зээл авахад барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа шалгуур хангасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд 10 хүртэлх жилийн хугацаатай, 30%-60%-ийн батлан даалттай, 1 тэрбум төгрөг хүртэлх хэмжээтэй зээлийг Капитрон банк, Зээлийн батлан даалтын сантай хамтран олгох юм. Өөрөөр хэлбэл, барьцаа хөрөнгөний дутагдалтай байгаа зээлдэгч хөнгөлөлттэй хүүтэй, урт хугацаатай, эх үүсвэртэй батлан даалттай зээл авах боломж бүрдэж байна.

Капитрон банкны хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай банкуудын нэг бөгөөд энэхүү төсөлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд бизнес эрхлэж буй хэн бүхэн Капитрон банк болон Зээлийн батлан даалтын санд хандах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Зээлийн батлан даалтын сангийн 77002033, 77002031 дугаараас болон Капитрон банкны лавлах төвийн 1800-2020 дугаараас авна уу.

 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.