Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Телеграм үйлчилгээ хаагдсаныг эсэргүүцэж, Оросын иргэд цаасан онгоц хөөргөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Дамжуулж байгаа мессэжээ кодлон дундаас нь алдагдахгүй болгодог Телеграм мессенжэр аппликэшнийг саяхан ОХУ-ын эрх баригчид хаах шийдвэр гаргасан юм.

Нууцлалыг тайлах түлхүүрийг засгийн газарт өгөхөөс татгалзсан нь уг үйлчилгээг хаагдахад хүргэжээ. Тэгвэл Даваа гарагт ОХУ-ын нийслэл Москва хотод олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.

Тэд ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцсэн уриа хашхирч, Телеграм сүлжээг нээхийг эрх баригчдаас шаардаж байв. Мөн тус мессенжэрийн билэгдэл болсон цаасан онгоцыг олноор тэнгэрт хөөргөж байжээ.

Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн Телеграм сүлжээг дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс ОХУ-ын нутаг дэвсгэрт хаасан юм. Москвад болсон жагсаалд нийт 12,000 хүн оролцсон байна.

Телеграм бол дэлхий дахинд 200 сая гаруй хэрэглэгчтэй томоохон мессенжэр сүлжээ юм. Саяхан Иран улс мөн үндэсний аюулгүй байдлын үүднээс Телеграмыг хааж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider